Changelog

Update v1.32.0

2026 оны 10 сарын 1·1 мин уншина
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Chief Executive Officer

Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.32.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:

🚀 Шинэ боломжууд

  • Цоо шинэ 'Загварлаг' дэлгүүрийн загвар нэмэгдсэн: Бэлэн хувцас, загварын талын бараа борлуулдаг дэлгүүрүүдэд зориулсан цоо шинэ дэлгүүрийн загвар нэмэгдсэн.

  • Бараа дээр Өнгө, Размер сонголтууд нэмэгдсэн: Өөрийн борлуулж буй бараа дээрээ өнгө болон размер оруулах боломжтой болсон.

  • Дэлгүүрийн эзэн эрхээ дамжуулах боломж: Өөрийн дэлгүүрийн эзэн эрхээ өөр ажилтандаа дамжуулан өгөх боломж нэмэгдсэн.

  • Анхны бараа нэмэх зааварчилгаа: Анх дэлгүүрээ дөнгөж нээсэн үед Анхны бараа нэмэх болон бусад шаардлагатай зааварчилгааг автоматаар өгдөг болсон.

✨ Сайжруулалтууд

  • Барааны ангилал удирдах хэсэг: Дэлгүүрийн барааны ангилал удирдах хэсэг илүү ойлгомжтой, амархан болсон.

  • Хэрэглэгчид удирдах хэсэг: Дэлгүүрийн хэрэглэгчид удирдах хэсэг илүү ойлгомжтой, амархан болсон. Давхар тухайн хэрэглэгч дээр ангилал үүсэж, нийт худалдан авсан үнийн дүнг харуулдаг болсон.

  • Гар утас дээрх доод цэс: Удирдлагын хэсгийн доод цэсийн UI-г сайжруулсан.