Changelog

Update v1.27.0

2026 оны 8 сарын 12·1 мин уншина
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Chief Executive Officer

Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.27.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:

🚀 Шинэ боломжууд

  • Захиалгын урьдчилгаа авах боломж: Өөрийн дэлгүүрийн тохиргоо дээр Урьдчилгаа авах гэж тохируулснаар худалдан авагчаас нийт захиалгын тодорхой үнийн дүнг урьдчилгаа болгон авч, баталгаажуулан, хүргэлт амжилттай болсон эсвэл ирж авсны дараа үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой боллоо. Энэ нь тодорхой бараа дээр PRE-SALE буюу урьдчилсан захиалга авах боломжийг олгож байгаа юм.

✨ Сайжруулалтууд

  • UI сайжруулалт: Зарим тохиргооны хэсгийн UI-г илүү ойлгомжтой болгон сайжруулсан.

  • Барааны тайлбар дээр зураг нэмэх: Бараа бүрийн тайлбар хэсэгт тухайн бараатай холбоотой зураг оруулах боломжтой болсон.

🐛 Алдааны засварууд

  • Захиалгын явц бүртгэлийн алдаа: Захиалгын явц бүртгэл дээр зарим тохиолдолд хийсэн үйлдэл нь харагдахгүй байсан алдааг зассан.

  • Ерөнхий тохиргоо дээрх алдаа: Ерөнхий тохиргоо хэсгээс зарим тохиргоог унтраасан ч, идэвхтэй хэвээр байсан алдааг зассан.