Changelog · Шинэчлэлт

Update v1.18.0

2026 оны 4 сарын 22·1 мин уншина
Sanchir Enkhbold

Sanchir Enkhbold

Chief Executive Officer

Онлайн худалдааны Shop.mn платформын шинэ хувилбар болох v1.18.0 дээр дараах шинэ боломжууд нэмэгдэж, сайжруулалт хийгдлээ:

🚀 Шинэ боломжууд

  • Модуль (Нэмэлт боломжууд): Дэлгүүрийн боломжуудыг нэг дороос удирдах төв нэмэгдлээ. Урамшуулал, Бэлгийн карт, Нийтлэл, AI Постер, Маркетинг имэйл, SMS мэдэгдэл, Брэнд, Салбар, Дижитал бүтээгдэхүүн гэх мэт боломжуудыг дэлгүүрт хэрэгтэй эсэхээс нь шалтгаалан өөрөө идэвхжүүлж, идэвхгүй болгох боломжтой боллоо. Зөвхөн онлайн зарагдах дэлгүүрүүд жишээ нь Салбар боломжийг хаах, бие даасан суувагтай дэлгүүрүүд Meta Pixel болон Google Analytics-ийг асаах гэх мэтээр өөрийн хэрэгцээнд тааруулж ажиллуулах боломж нээгдэж байна.

  • SMS мэдэгдэл: Захиалгын төлөв өөрчлөгдөх бүрт худалдан авагчид автомат SMS илгээх боломж нэмэгдлээ. Төлбөр төлөгдсөн, бэлэн болсон, хүргэгдсэн зэрэг төлөв тус бүрт өөрийн загвар боловсруулж, {{orderID}}, {{vendorName}}, {{amount}} зэрэг хувьсагч оруулан хэрэглэх боломжтой. Илгээсэн SMS бүрийн төлбөр хэтэвчнээс хасагдах ба имэйлээс 5 дахин өндөр нээх хувьтай тул яаралтай мэдээлэл хүргэх найдвартай суваг болно.

  • Meta Pixel ба Google Analytics: Facebook/Instagram-ийн Meta Pixel болон GA4-ийн хянагчийн кодыг дэлгүүртээ байршуулж, худалдан авагчийн зан үйлийг хянах боломжтой боллоо. Ингэснээр Meta Ads-аар дахин татах (retargeting), lookalike audience үүсгэх, маркетингийн сувгийн үр дүн болон конверси хувийг нарийвчлан хянах боломж бий болно. Энэ боломжийг ашиглахад өөрийн домэйн шаардлагатай.

✨ Сайжруулалтууд

  • UI сайжруулалт: Хэрэглэгчийн интерфэйсийн өнгө, товчлуурууд болон ерөнхий дизайныг сайжруулсан.

  • Хувийн домэйн нэр: Өөрийн домэйн холбох, идэвхжүүлэх үйл явцыг сайжруулж, алдаа гарах тохиолдлыг бууруулсан.

  • Дижитал бүтээгдэхүүн: Дижитал бараа (PDF, видео, software, лиценз зэрэг файл) борлуулах боломжийн тохиргоо, файл хүлээлгэх урсгал илүү тогтвортой болсон.

  • Цэсний цэгцлэл: Хажуугийн цэснээс "Промо код" хэсэг хасагдаж, Идэвхтэй багц хуудсан дор шилжлээ.

🐛 Алдааны засварууд

  • Дэлгүүрийн жагсаалт: Хажуугийн цэсний Дэлгүүр солих хэсэгт өөрийн эзэмшдэг дэлгүүрүүд бус бусад дэлгүүр харагдаж байсан алдааг зассан.

  • Хажуугийн цэс: Цэсний дэд цэсүүд зарим тохиолдолд буруу тэмдэглэгдэж байсан алдааг зассан.

  • Сэрэмжлүүлгийн цонх: Зарим цонх буруу хаагдаж эсвэл нээгдэхгүй байсан алдааг зассан.