Мэдээ

Илүү ухаалаг хайлттай боллоо

2026 оны 6 сарын 15·1 мин уншина
Ermuun E

Ermuun E

Chief Technology Officer

Өмнө нь дэлгүүрээс бараа хайхад барааны яг нэрийг таах шаардлагатай байсан. "Подволк" гэж нэрлэсэн цагаан өнгөтэй цамц байхад түүнийг "цамц" эсвэл "цагаан" гэж хайвал олдохгүй. Одоо энэ асуудал ариллаа.

Манай хайлт шинэчлэгдэж, бараагаа дан ганц нэрээр нь бус өнгө, материал болон бусад мэдээллээр нь хайх боломжтой боллоо. Даавуун цагаан цамц гэхэд л үүнд тохирох бүх төрлийн цамц, подволк хайлтад харагдана.

  • Өнгөөр хайх - "Цагаан цамц" гэж бичихэд цагаан өнгийн цамцнууд бүгд гарч ирнэ. Барааны нэрдээ цагаан гэж тодотгож өгөөгүй ч зургаар нь манай хайлтын систем олж чадна. "Хар өмд", "цэнхэр гутал" гээд бүгд адил, та хүслээ хэл, бид танд олж өгье.

  • Латинаар ч бичсэн болно - Кирилл болгож солих хэрэггүй. "tsagaan tsamts", "oims", "gutal" гэх зэргээр бичихэд хангалттай ойлгоно.

  • Ангиллын нэрээр хайх - Хэрэв "Гутал" гэсэн ангилалтай дэлгүүр байвал "Гутал" гэж хайхад тус ангилалд харгалзах бүх төрлийн бараа хайлтаар харагдах болно.

    Та нэмэлтээр юу ч тохируулах шаардлагагүй. Энэ шинэ боломж нь дэлгүүр болгонд автоматаар ажиллаж эхэлсэн шүү. Хайхыг хүссэн зүйлээ бич, бид танд санал болгоно.

Жич: Зөвхөн идэвхтэй багцтай дэлгүүрүүдийн бараануудад хамааралтай болно.

#search#storefront#products